МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ОЛОН УЛСЫН ЭХ ХЭЛНИЙ ӨДРӨӨР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Олон улсын эх хэлний өдөр 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр тохиож байна. “2019 оныг Уугуул хэлний олон улсын жил болгон зарласантай холбогдуулан энэ жилийн Эх хэлний олон улсын өдрийн сэдэв нь хөгжил, энх тайван, эвлэрлийн нэгэн хүчин зүйл болж буй уугуул хэлийг онцолж байна” хэмээн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей илгээлтдээ дурдсан байна.

ЦААШ УНШИХ

ОЛОН УЛСЫН ЭХ ХЭЛНИЙ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

“Бидний хэл хаа сайгүй нулимсаа урсган уйлж байна, учир нь хүүхдүүд эх хэлээ хүндрэл бэрхшээлийнх нь хамт эзэнгүй ганцааранг нь орхиод байна” хэмээн Сенегалын яруу найрагч Усейно Гей Косаан өөрийн Волоф хэмээх шүлэгтээ өгүүлсэн байдаг.  

ЦААШ УНШИХ

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР, ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ "МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ ХУУЛЬ"-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

     Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль тогтоомж болон Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд улсын хэмжээнд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг хэрэгжүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй ажилладаг.

ЦААШ УНШИХ
Top