МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ИЛТГЭЛ

ИЛТГЭЛ

          Тодорхой ажил үйлийн мэдээ, дүгнэлтийг нийтэд сонсгон танилцуулахад зориулсан бичиг баримтыг илтгэл гэнэ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд ажлын айлчлал хийж ирсэн тухай илтгэлээс

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны тавдугаар сарын 20-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирлээ. .

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Токио хотноо болсон “Азийн ирээдүй” форумд оролцон илтгэл тавилаа. Энэхүү арга хэмжээг Японы Никкэй сонин жил бүр зохион байгуулдаг бөгөөд үүнд дэлхийн нөлөө бүхий улстөрч, нийгмийн зүтгэлтнүүд оролцсоор ирсэн юм. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гол зочноор уригдан оролцов. 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч С.Сакакибара, Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда нар тус тус  бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Кристофер Лоэк нар Монгол Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс хоорондын дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Ази, Номхон далайн “Рицүмэйкан” их сургуулийн “Хүндэт доктор”-ын  цол гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

 

2015 оны 5 дугаар сарын 15

Top