МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

ТӨСӨЛ

ТӨСӨЛ 

       Ажил үүрэг гүйцэтгэхийн тулд санхүүгийн болон хүний нөөцийг дайчлан тодорхой зорилгод хүрэхээр төлөвлөж, батлуулсан бичиг баримтыг төсөл гэнэ. Сүүлийн үед манай улсад гадаадын байгууллагатай хамтран урт хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө зардал шаардсан зорилтыг төслийн хэлбэрээр хэрэгжүүлэх явдал нэлээд түгээмэл болсон байна. 

Сурагчийн өөрийн удирдлагын

тэргүүн нарын сургалт

(Америкийн хөгжлийн санд хандсан төсөл)

       Боловсруулсан: Ардчиллын боловсролын академи.

       Монгол Улс. Улаанбаатар 13. Энхтайваны гудамж.

       Утас: + 976-11-323 795

Гарчиг

1.Товч танилцуулга

2.Удиртгал

3.Шаардлагын тодорхойлолт

4.Зорилго, зорилт

5.Үйл ажиллагааны аргачлал, төлөвлөгөө

6.Үнэлгээ

7.Цаашдын санхүүжилт

8.Төсвийн төлөвлөгөө, тайлбар

9.Хавсралт

a. Байгууллагын гэрчилгээний хуулбар

б. Байгууллагын бүтэц

в. Сургалт явуулах газрын тойм зураг

г. Сургалт явуулах газрын танилцуулга

д. Сургалтыг дүгнэх арга

е. Өөр байгууллагад явуулсан төслийн хувь

 

Товч танилцуулга

Ардчиллын боловсролын академи бол 1995 онд байгуулсан анхны ашгийн бус хувийн сургууль бөгөөд Монголын нийгэмд боловсрол, шинэ салбарт шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх хүрээнд мэдлэг туршлагаа хуваалцах зорилготой юм. Манай байгууллага 2000 оны 7 сарын 26 – наас 8 сарын 2-5 –ны өдөр Тэрэлжийн сургалтын төвд 4 сургалт явуулах  14 640 ам. долларын санхүүжилт хүсэж байна. Эдгээр сургалтын зорилго иргэний төлөөлөлгүй бүсийн 100 багш, идэвхтэн залууст удирдах арга чадвар төлөвшүүлэхэд оршино.

 

Удиртгал

Иргэний боловсролын академийг 1995 онд байгуулсан бөгөөд Монгол Улсын Боловсролын Яамнаас “Үлгэр жишээ сургууль” гэсэн үнэлэлт авсан. Манай академи 75 сургагч багш, 750 сурагчтай. Иргэний нийгмийн бодит загвар болсон манай байгууллага сурагчийн парламенттай. Энэ парламент 1996 оноос сурагчийн хөдөлгөөнийг зохион байгуулж ирлээ. 1995 оны 09 сарын 15-нд Ардчиллын боловсролын академи  Магадлан  итгэмжлэх комиссоос Монголын анхны ашгийн бус сургуулийн гэрчилгээ авсан бөгөөд жилийн төсөв 360 800 ам. доллар. Энэ төсөв элсэлтийн төлбөр, Ардчиллын боловсролын академийг дэмжих сангийн хандиваас бүрддэг. Бусад санхүүгийн эх үүсвэрээр Golden Rule Foundation болон Олон улсын солилцооны хөтөлбөр зэргийг санхүүжүүлдэг.

 

Шаардлагын тодорхойлолт

Захиргаадалтын үеийн сургуульд улс төрийн тогтолцооны илрэл болсон хүлцэнгүй дуулгавартай байх, ангийн нэр төрийг дээдлэхийг шаарддаг байсан нь багшийн хэлж байгаа үгийг шууд хүлээн авах, өгсөн мэдээлэлд чөлөөтэй, шүүмжлэлтэй хандан бие даан дүгнэлт хийх боломжгүй болгож байжээ. Үүний улмаас шинэ санаа, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрмэлзэл дарагдаж, идэвхгүй, сонирхолгүй байдал давамгайлж байв.

Ардчилсан орны сургуульд нээлттэй сонирхлыг дарахгүй, харин ч илүү дэмждэг, өөр санал бодол туйлын ач холбогдолтой бөгөөд нэгдмэл нэг зорилгод хүрэхэд хамтын тохиролцоо маш чухал. Сурагч, сургуулийн дотоод зохион байгуулалт, сурагчийн өөрийн удирдлага, бусад байгууллага, бие биедээ хандах хандлага зэргээс олж авсан иргэний ардчилсан соёлыг амьдралд хэрэгжүүлдэг.

Нийгмийн ухааны хүрээлэнгийн судалгаанаас харахад Монголын сургуулийн сурагчийн зөвлөлийн 70 хувь нь зөв үйл ажиллагаа явуулдаггүй, сургуулийн өдөр тутмын ажил, сургалтын явцад бодитой нөлөө үзүүлдэггүй бөгөөд сурагчийн 50 – аас доош хувь нь сонгуульд оролцсон байна.

Статистик мэдээгээр судалгаанд хамарсан хэдэн дүүрэгт иргэний удирдлага нэлээд буурсан байгаа тул өнөөгийн ардчилсан байгууллагад идэвхтэй үйл ажиллагаа явуулах ирээдүйн иргэний удирдагчийг мэдлэг чадвартай болгох  бодлого боловсруулах шаардлагатай байна.

 

Зорилт, зорилго

Сурагчийн өөрийн удирдлагын тэргүүн нарын сургалтаар 5 дүүргийн 40 сургуульд сурагчийн өөрийн удирдлагыг зохион байгуулж, байнгын үйл ажиллагаатай болгоход Ардчиллын боловсролын академийн баялаг туршлагаар тус дэм үзүүлэх явдал гол зорилт болно.

Сургалтын гол зорилго бол залуу удирдагчид ардчилсан нийгмийн бүтцийг таниулах, нийгэм, мэргэжлийн ажил зохион байгуулах чадвар, дадал төлөвшүүлэх явдал юм. Бас сурагчийн өөрийн удирдлагын хүрээнд тэднийг иргэний удирдлагад сургах багш нарыг бэлтгэнэ.    

 

Аргачлал

Сургалтад хамрах хүний өргөдөлтэй 2000 оны 6 дугаар сарын 15-ны дотор танилцаад, 40 дунд сургуулийн багш, сурагчийг сургалтад хамруулахаар урина. Сургалтыг 2 сургагч багш, (дэд захирал Г. Баяр, иргэний нийгмийн ухааны профессор Г. Батаа) сайн дурын таван туслахын хамт явуулна.

Хичээлийг идэвхтэй сургах аргаар явуулна. Дүрд тоглох (бүлгийн сэдэвчилсэн ярилцлага, симпозиум), загварчлах (сурагчийн өөрийн удирдлагын гишүүн сонгох сонгууль), асуудал шийдвэрлэх, бэрхшээл саадыг давах  дасгал (хэлэлцээр, мэтгэлцээн, харилцан ярилцах, ярилцлага, асуулга бөглөх), танилцах зэрэг хичээл орно.

 

Үнэлгээ

Сургалтын үнэлгээнд асуулга, сорилын тоон болон чанарын үзүүлэлт, сургуультай танилцсан байдал зэрэг багтана.

1. Оролцогч сонгох. Статистикийн мэдээний дүн шинжилгээний дагуу хөтөлбөрийн захирал Д. Баатар тухайн сургалтад оролцох шаардлагатай байгаа, 1 - ээс 10 хүртэлх жагсаалтад багтсан 5 дүүргийн сургуулийн 20 багш, 80 идэвхтэн сурагчийг сонгон авч  урина. Товч асуулга авна.

2. Мэдлэг, чадвар түгээх. Сурагч, хүний эрх, удирдлагын зарчим, засаглалын хэлбэр, төлөвлөлтийн аргын талаар олсон мэдлэгийнхээ дагуу сорил бөглөнө. Проф. Батаа бэлтгэсэн материал зохих мэдлэг өгч чадсан эсэхийг үнэлж, сорилыг шалгана. Дундаж үнэлгээ 80% гэж тооцоолсон болно.

 

Цаашдын санхүүжилт

Америкийн хөгжлийн сан сурагчийн өөрийн удирдлагын идэвхтний эхний сургалтыг санхүүжүүлнэ. Шаардлагаас хамааран Ардчиллын боловсролын академи Тасис (Phare Democracy) –аас 10 500 ам. долларын санхүүжилт авсан тохиолдолд 2001 онд нэмэлт сургалт зохион байгуулна.

 

Төсөв

Хүссэн санхүүжилт. Өөрийн оролцоо. Нийт мөнгөний дүн. Ажиллагсдын зардал.

Сургагч багш нарын хөлс

2 сургагч багш – 10 000 / ц           40 ц – 4 сургалт 320 000= 320 000 төг.

5 сайн дурынхан – 5000/ өдөр      5 өдөр – 4 сургалт = 50 000 төг.

                                                                                        370  000 төг.

Төслийн зардлын нийт дүн   800 000 төг.

Top