МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Бичгийн дурсгал бүдгэрсээр л

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 2020 оны 7 дугаар сард Рашаан хадны нутагт буй бичиг үсгийн дурсгалын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, зураг авч баримтжуулан цаашид энэхүү дурсгалыг холбогдох байгууллагуудтай хамтран хамгаалах, сэргээн засварлах боломж бололцоог судлав.

ЦААШ УНШИХ

Нэр томьёоны талаар шинэ бүтээл гарчээ

     Монголчууд нэр томьёог орчуулан хэрэглэж ирсэн эртний уламжлалтай ард түмэн бөгөөд 1921 оноос Улсын нэр томьёоны комиссыг байгуулан монгол хэлнээ орж ирсэн гадаад нэр томьёог орчуулан салбар бүрээр 147 орчим цуврал бүтээлүүдийг хэвлэсэн байдаг. Эдгээр бүтээлийн ихэнх хувь нь орос хэлнээс монгол хэлнээ өргөн хэрэглэгдэж байсан нэр томьёо орчуулга голчилдог аж. Харин 1991 оноос өнөөг хүртэл орчуулсан бүтээлд англи болон бусад хэлний нэр томьёоны орчуулга голлож шинжлэх ухааны салбар бүрээр нэр томьёоны орчуулгын бүтээлүүд мэр сэр хэвлэгдэн гарч олны хүртээл болж байна.

ЦААШ УНШИХ

Олон улсын эх хэлний өдрийг дэлхий нийтээр “хил хязгааргүй хэл” уриан дор тэмдэглэлээ

Өнөөдөр олон улсын эх хэлний өдөр. 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЮНЕСКО-ийн Ерөнхий Ассемблейн 30 дугаар хурлаас жил бүрийн 2 дугаар сарын 21-ний эл өдрийг Олон улсын эх хэлний өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Улс орны өв уламжлал, түүх соёлын дархлаа болсон “эх хэл”-ээ хайрлаж хамгаалах нь улс орон бүрийн нэн тэргүүний үүрэг юм. Тиймээс ЮНЕСКО-гоос жил бүрийн энэ өдрийг өөр өөр уриа, нэгдсэн хөтөлбөрийн дор тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Хил хязгааргүй хэл” уриан дор тэмдэглэж байна.

ЦААШ УНШИХ
Top